fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-26

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор даалгасан Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.

Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахимжуулах ажлын хүрээнд цаасан хэлбэрээр олгож буй 85 зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх системийн бодлогын даалгаврыг бүрэн хийж дуусгасан, Зөвшөөрлийн нэгдсэн сангаас тусдаа буюу тухайн байгууллага өөрийн системээр олгодог 134  зөвшөөрлийг холбох техникийн зураглалыг гаргаж, системийн шаардлагыг боловсруулж дуусчээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт туссан 249 тусгай зөвшөөрлөөс цахимд шилжээгүй 85 зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журам, дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдэд холбох, системийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Бусад мэдээ

Цасан шуурга аврах ажиллагааг удаашруулж, нас барагсдын тоо 4300 хүрлээ

Цасан шуурга аврах ажиллагааг удаашруулж, нас барагсдын тоо 4300 хүрлээ

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа өргөн хүрээтэй үргэлжилж байна. Гэ

БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна

БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна

БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар болон Монгол Улсад авч хэрэгжүүлж буй араг хэ

Ариунзул С.
Ариунзул С.