fitness
  • 360 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-27

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Фиона Блайт томилогдов.

Тэрбээр "Британи-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монголд ажиллах болсондоо баяртай байна. Манай хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, уур амьсгал, байгаль орчин, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажилладаг. Миний бие Монгол оронд ажиллаж амьдрах хугацаандаа олон газраар аялж, олон монгол иргэдтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Шинэ Элчин сайд энэ сарын 21-нд Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулан өгсөн билээ.

Элчин сайд Фиона Блайт Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан туршлагатай юм.

Бусад мэдээ

Тэйлор Свифт энэ онд “Spotify” дээр хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлч боллоо

Тэйлор Свифт энэ онд “Spotify” дээр хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлч боллоо

Spotify” дуу хөгжмийн платформ дээр энэ онд хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлчээр АНУ-ын дууч

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 91 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 91 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийт 1591 дуудлага, м

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.