fitness
  • 505 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-27

Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалаа боллоо.

Сугалаагаар Монголын эрэгтэй хөл бөмбөгийн шигшээ баг Афганистаны шигшээ багтай тоглохоор болов.

Чансаа дээгүүр 10 баг буюу Афганистан, Мальдив, Сингапур, Йемен, Мьянмар, Камбож, Тайвань, Индонез, Хонконг, Балба улсын шигшээ багууд нэгдүгээр сагснаас сугалагдсан бол чансаа доогуур Монгол, Бангладеш, Гуам, Шри Ланка, Макао, Пакистан, Зүүн Тимор, Бруней, Бутан, Лаос улсын шигшээ багууд хоёрдугаар сагснаас сугалагдав.

Тоглолтууд аравдугаар сарын 12-17-ны хооронд болох бөгөөд ялсан 10 баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Тэднийг Азийн шилдэг 26 баг хоёрдугаар шатанд хүлээж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.