fitness
  • 553 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-27

Хан Хэнтий уулын  аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд  өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны эзэнт гүрний баатарлаг түүх, эрх ямбандаа ташуурч, төрт ёсны эрх ашгийг хувийн шуналаар сольж, өвөр зуураа талцан тэмцэлдсээр тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх болон Ардын хувьсгалын он жилүүдийн сорилт, амжилтаас иш татаад “Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ  агуулгаар хийгдсэн” хэмээв.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хилийн боомтууд сэргэж, экспортын дөрвөн шинэ төмөр замын ажил эрчимжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсвийн орлого 1.7 их наядаар давж биелснийг онцлов.

“Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ундаргатай. Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм. Монгол Улсын Засгийн газар “Welcome to Mongolia” уриан дор аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, энэ жил түүхэндээ хамгийн их жуулчдыг хүлээн авч байна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн түүхэн газар нутгуудыг автозамаар холбох ажил Хэнтий аймагт эрчимжиж, Чингис хотоос ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Замын-Үүд боомтоор холбогдож, олон улсын дэд бүтцийн интеграцид орсноор аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хоёр дахин тэлэх боломж ойрын ирээдүйд бүрдэнэ” гэж Ерөнхий сайд хэллээ.

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлснээр 2016 онд аймгийн ДНБ 332 тэрбум төгрөг байсан бол 2022 оны байдлаар 703 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байна. Харин 2016 онд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 15-д эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд долдугаарт эрэмбэлэгджээ.

Хэнтийн аймгийн 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг улс орны Элчин сайд нар болон хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцож байна.

Бусад мэдээ

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авнаЗудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас ү

Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг гурван жилийн хугацаанд 11.2 ИХ НАЯД төгрөг зарцуулжээ

Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг гурван жилийн хугацаанд 11.2 ИХ НАЯД төгрөг зарцуулжээ

Үндэсний аудитын газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.