2023 оны долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатарт нийт 1,363 чингэлэг ачаа, Замын-Үүдэд 234 импортын чингэлэг байна.
Нийслэлд буй 1,363 чингэлгийн ихэнх хувийг импортын авто машин эзэлж байгаа юм. Ачааг иргэд, аж ахуйн нэгжүүд буулгаж авсны дараа хоосон чингэлгийг БНХАУ-руу өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгнө хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.