Улсын чанартай авто замын А1001 дугаартай Дархан - Эрдэнэт чиглэлийн замын зарим хэсгийг өнөөдөр засварлаж байна.
Тодруулбал 24+700км - 25+160км хооронд хэсэгчилсэн асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм.
Иймд өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны 09:00-23:00 цаг хүртэл зам хааж, түр замаар зорчуулж байгаа тул хүлээцтэй, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс зөвлөлөө.