fitness
  • 507 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам тавих, өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж, мөн Гачууртаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт, дөрвөн эгнээ авто зам, 33 метр урт гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хэрэгжилт 52 хувьтай байна. Үүнээс гүүрний явах ангийн цутгалт дуусаж, хучилтын ажил хийхэд бэлэн болсон. Наймдугаар сарын сүүлч гэхэд  ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Авто замын хувьд далангийн дүүргэлт, борооны ус зайлуулах шугам, хашлага суурилуулах үргэлжилж байна. Авто замын трассын нөлөөлөлд өртсөн нэг нэгж талбар буюу “Эрэл групп” ХХК-ийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлсөн боловч тус компанийнхан ажил хийхэд саад учруулсаар байгаа юм.

Бусад мэдээ

Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урсгал сөрж, 12

Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт судлах СОНСГОЛ үргэлжилж байна

Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт судлах СОНСГОЛ үргэлжилж байна

Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.