fitness
  • 498 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 3-ны 15 цагийн үед Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор галт зэвсгээр буудсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. 

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын Шуурхай бүрэлдэхүүн ажиллан шалгахад 55 настай эрэгтэй Г согтуурсан үедээ иргэдийг "Ил задгай хог хаялаа" гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин буугаар гурван удаа буудсан болохыг тогтоожээ. 

"Буудах үед гэмтсэн хүн байхгүй, тухайн хаягт ганцаараа байсан. Хий буудсан иргэнийг саатуулан шалгаж байна. Прокуророос хэргийг хянах харьяалал тогтоож, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ. Тухайн иргэн буу эзэмших зөвшөөрөлтэй байсан, бууг хурааж улсын орлого болгоно" гэж ЦЕГ-аас мэдээлэв. 

Бусад мэдээ

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮3.5 сая, хуучин орон сууцных ₮3.3 сая болж өсжээ

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮3.5 сая, хуучин орон сууцных ₮3.3 сая болж өсжээ

Улаанбаатар хотын энэ оны гуравдугаар сарын орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо

Эхнэртэйгээ бүлэглэн хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлэв

Эхнэртэйгээ бүлэглэн хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлэв

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.