fitness
  • 1369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван настай хүүхдээ автомашиндаа суулган явсан Н охиныхоо хамтаар Цоохорын адаг нуурт живсэн харамсалтай хэрэг болжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 1-нд 23:00 цагийн орчим Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн Олон нуурын холбоо цоохор гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ автомашинаар зорчиж явсан Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болсон байна. Сураггүй болсон даруйд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Цоохорын-Адаг нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг наймдугаар сарын 3-нд Увс аймгийн Онцгой байдлын алба 10:36 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг Цоохорын-Адаг нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Бусад мэдээ

АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзлаа

АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад 2023 оны 03

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгохоор болжээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгохоор болжээ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.