Сэлбэ голын баруун талд буюу Далай Тауэрын эсрэг талд баригдаж буй барилгын ажлыг зогсоолоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хороо, Дамдинсүрэнгийн гудамж буюу Сэлбэ голын баруун талд иргэн Д.Энхтуяагийн захиалгатай В2 зоорьтой, 15 давхар үйлчилгээ, болон орон сууцны барилга барьж байсан юм.
Барилгын газар шороо ба буурь суурийн ажил (БНбД 50-02-17)-г зөрчиж, газар шорооны ажил гүйцэтгэж байгааг зогсоожээ. Тус байршилд Хот байгуулалт хөгжлийн газрын хяналтын инженерүүд ажиллан, шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоов.