fitness
  • 532 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Булган аймгийн ЗДТГ-с уламжлал болгон зохион байгуулдаг уг наадам (Хуучнаар Айрагны баяр, Айраг наадам) нь анх 2008 онд үүссэн бөгөөд Монголын Аялал жуулчлалын салбарын Үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнд нэрлэгдсэн Үндэсний өв соёлын бахархалт арга хэмжээ юм.

Нэршлийн хувьд ч энэ жилээс албан ёсоор АЙРАГ ФЕСТИВАЛЬ / AIRAG FESTIVAL болж буй уг наадам 2023.08.12-13 өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэр Дондогийн Булагт зохион байгуулагдах бөгөөд наадмын үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Хурдан морьны уралдаан, Сурын харваа, Айраг уух, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах, Айраг уух тэмцээн зэрэг олон уралдаан тэмцээн болохоос гадна Байгальд ээлтэй, Органик Булганчуудыг сурталчилсан хэлбэрээр зохион байгуулахаар зорьж байна.

Байршил: Сайхан, Хутаг-Өндөр, Бугат, Орхон сумдын уулзвар, Түлүүгийн давааны баруун зүгт, Дондогийн булагт болно.

Ерөнхий зохион байгуулагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Хамтрагчид: Орхон аймгийн Засаг даргын Тамгын Газар , Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Юнескогийн Соёлын өвийн газар , Үндэсний спортын Төрийн бус байгууллагууд

Айргийн сайхныг хүртэж

Алжаал юугаан тайлагтун

Бусад мэдээ

Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал авчээ

Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал авчээ

"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажил

Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе

Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГЖил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хоо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.