fitness
  • 524 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-04

Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг өнөөдөр /2023.08.04/ хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав. Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгааг Дэд сайд Г.Амартүвшин тэмдэглэж, хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгаагаа онцлов.

Тэрээр мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, үүрэгт ажилд нь амжилт хүсэв.

Бусад мэдээ

Төгрөгийн хадгаламжийн хэмжээ 2023 онд өмнөх жилээс 4.6 их наядаар өсжээ

Төгрөгийн хадгаламжийн хэмжээ 2023 онд өмнөх жилээс 4.6 их наядаар өсжээ

2023 онд М2 буюу нийт мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрч өсжээ. Ингэснээр дундаж өсөлт нь

Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2023 оны 5 дугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.