fitness
  • 553 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-08

Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. 

Хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал өнөөдөр /2023.08.08/ боллоо. Тус хуралд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцов. 


 
Хурлын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд хаягжуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил удаашралтай байгааг нийслэлийн холбогдох албаныхан, ажлын хэсгийн гишүүдэд анхааруулж, ажлаа эрчимжүүлж, хаягжилтийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол олон хүндрэл бэрхшээлүүд гарч байгааг анхаарууллаа. 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хаягийн системд бүртгэлтэй 741,827 барилгын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй барилга, байгууламжийн мэдээлэлтэй тулган, шалгахад 65,5 хувьтай таарч байгаа тул Нийслэлийн хэмжээнд хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга байгууламж, орц, гарцын мэдээллийг тулгаж, дундын мэдээллийн нэгдсэн системтэй болж, хаяг байршил заагч аппликейшнууд зөрөхгүй нэгдсэн өгөгдлөөр ажиллах ёстойг сануулж, холбогдох байгууллагуудыг ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдэв. 



Мөн хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

Бусад мэдээ

"Ногоон автобус"-ны сонсголд сайд асан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 гэрч дуудна

"Ногоон автобус"-ны сонсголд сайд асан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 гэрч дуудна

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны хяналт шалгалтын

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна

Ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль байна

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сург

Ариунзул С.
Ариунзул С.