Өчигдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний нөхцөл байдлынталаарЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр мэдээллээ.
Тэрээр “Наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дагуу Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/, Халдварт Өвчигн Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ хамтарсан үзлэг хийж, сорьцод лабораторийн шинжилгээ хийснээр наймдугаар сарын 8-ны 12:00 цагт тухайн тохиолдол тарваган тахлын гэдэсний хувилбараар өвчилсөн болохыг баталгаажууллаа.
Тухайн тохиолдол нь орон нутгаас зөөвөрлөгдөж ирсэн. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын анчнаас тарвага худалдан авч, Биндэр суманд хэсэг нөхдийн хамт хүнсэнд хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан.
Тарваган тахал өвчин хүнээс хүнд халдварладаг гоц халдварт өвчин. Нэгдүгээр хавьтлуудыг олж илрүүлээд шинжилгээ авч, эмчилгээнд хамруулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах арга хэмжээ авсан.
Улаанбаатарт уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын долоон хүн байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж, байсан газарт голомтод эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх, хамт байсан хүмүүст зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Иргэд хууль бус Тарвага агнах, тээвэрлэх, худалдан авах, түүхийгээр нь залгих зэрэг эрсдэлт зан үйл иргэдийн дунд байсаар байгаа тул үүнээс татгалзаж, тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэлээ.