fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-09

Барилгын өртгийн ерөнхий индекс (2015=100) энэ оны хоёрдугаар улиралд 248.9 болжээ. Барилгын өртөг

  • Өмнөх оны мөн үеэс 21.5 хувь,
  • Өмнөх оны эцсээс 4.8 хувь,
  • Өмнөх улирлаас 1.4 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) 

Энэ оны хоёрдугаар улиралд 305.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 26 хувь, өмнөх оны эцсээс 8.9 хувь, өмнөх улирлаас 2.8 хувиар тус  тус өсжээ.

Үүнд материалын өртөг 0.9 хувь, машин механизмын түрээсийн зардал 2.1 хувь,  цалингийн зардал 6.0 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) 

239.3 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 20, өмнөх оны эцсээс 3.5,   өмнөх улирлаас нэг хувиар тус тус өсжээ. Үүнд

  • Сургуулийн барилгын өртөг 0.6 хувь,
  • Эмнэлэг, сувиллын барилгын өртөг 1.0 хувь,
  • Конторын барилгын өртөг 1.3 хувиар тус тус өсжээ.

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс 

Энэ оны хоёрдугаар улиралд 175 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 20 хувь, өмнөх оны эцсээс 5.5 хувь, өмнөх улирлаас 2 хувиар тус тус өсжээ. Үүнд авто замын байгууламжийн өртөг 2.0 хувь, эрчим хүчний байгууламжийн өртөг 1.6 хув  иар   тус тус өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Бусад мэдээ

Хичээл эхлэхтэй холбогдуулан "Эрүүл мэнд"-ийн байгууллагаас мэдээлэл өгнө

Хичээл эхлэхтэй холбогдуулан "Эрүүл мэнд"-ийн байгууллагаас мэдээлэл өгнө

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд10:00-13:00 цагт Глоб Интернэшнл төвөөс "Иргэдийн мэдэх эрх ха

“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа

“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа

“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа Өнгөрөгч оны есдүгээр сард

Ариунзул С.
Ариунзул С.