fitness
  • 534 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-09

Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлыг Азийн есөн орноор харьцуулсан судалгаа” төслийн үр дүнг танилцуулах уулзалт өчигдөр болсон. 

Энэхүү төсөл нь хүүхэд залуусын дунд түгээмэл тохиолдож байгаа хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, түүнээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахад оролцогч талуудын оролцоог хангах, нэгдсэн ойлголцолд хүрэхэд чиглэсэн юм.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах эрүүл мэндийн зан үйлийн судалгааны дүнг авч үзвэл өсвөр насны сурагчдын дундах илүүдэл жин, таргалалт 2013 онд 12.1 хувьтай байсан бол 2020 оны байдлаар 18.2 хувь болж нэмэгдсэн байна.

Хүүхэд, залуучуудын дундах илүүдэл жин, таргалалтад илчлэг өндөртэй хоол, ундаа зэрэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүчтэй нөлөөлж байгааг олон судалгаагаар баталсан.

Мөн хорт зуршлын хэрэглээнээс гадна хөдөлгөөний идэвхгүй байдал, эрүүл бус хооллолт нь хүн амын дундах халдварын бус өвчин нэмэгдэх голлох шалтгаанд болж байгаа бөгөөд сүүлийн үед эрүүл бус хооллолтын шалтгаантай илүүдэл жинтэй, таргалалттай хүүхэд залуусын тоо нэмэгдсээр байна.

Иймд

  • Хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгааг хянах
  • Хоол хүнсний эрүүл орчин буюу хүрэлцээ, хангамжийг бүрдүүлэх
  • Олон нийтийн дэмжлэгийг авах зэрэг томоохон өөрчлөлтийг хийх нь хүүхэд, залуучуудын илүүдэл жин, таргалалтыг бууруулах, сэргийлэх чухал алхам болно гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа.
     

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам 

Бусад мэдээ

Нийслэлд 25 градус дулаан байна

Нийслэлд 25 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байга

Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ

Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ

Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3000 гаруй уурын зуух байсан. Эдгээр уурын зуухнуудыг үе шаттайгаа

Ариунзул С.
Ариунзул С.