fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-10
  • "Amsterdam Masters"-ын эрх олгох "Sukhbaatar 2023" Challenger амралтын өдрөөр болно
  • Тэмцээнд Монголын 5 баг оролцоно

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Amsterdam Masters"-ын эрх олгох "Sukhbaatar 2023" Challenger энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Наймдугаар сарын 12-ны 12:00 цагаас 13-ны 19:00 цаг хүртэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжлэх тэмцээнд Монголын таван баг өрсөлдөнө.

Дэлхийн чансааны 7-т бичигдэж буй Ulaanbaatar MMC Energy баг C хэсгийг тэргүүлэн тоглох бол чансааны 15 Sansar MMC Energy баг мөн С хэсэгт хүч үзэх юм.

Харин үлдсэн Zaisan MIGdaatgal, Zavkhan SAINSCORE, Amgalan багууд урьдчилсан шатанд өрсөлдөж хоёр нь хэсгийн шатанд тоглох эрхтэй авах учиртай.

Мастерсын эрхийн төлөө тоглохоор дэлхийн чансааны 3-т бичигддэг Бельгийн Antwerp TOPdesk, #6 Хятадын Beijing, #19 Wuxi, Wuhan, #12 Futian, #9 АНУ-ын Miami, #13 Францын Paris, Филиппиний Cebu Chooks багууд Монголд ирнэ.

ХЭСГИЙН ШАТНЫ УЧРАА

А хэсэг

  1. Antwerp TOPdesk
  2. Wuxi
  3. Wuhan

В хэсэг

  1. Beijing
  2. Paris
  3. Урьдчилсан шат 1

С хэсэг

  1. Ulaanbaatar MMC Energy
  2. Sansar MMC Energy
  3. Урьдчилсан шат 3

D хэсэг

  1. Miami
  2. Futian
  3. Cebu Chooks

МОНГОЛ БАГУУДЫН БҮРЭЛДЭХҮҮН

Ulaanbaatar MMC Energy

  1. Даваасамбуугийн Дэлгэрням
  2. Марко Дугосия
  3. Энхбатын Дөлгөөн
  4. Стив Сер

Sansar MMC Energy

  1. Ариунболдын Ананд
  2. Чулуунбаатарын Ихбаяр
  3. Насанбатын Мөнхчөдөр
  4. Онолбаатарын Энхбаатар

Zaisan MIGdaatgal

  1. Батсайханы Алтангэрэл
  2. Мягмарсүрэнгийн Өлзий-Орших
  3. Мягмарсүрэнгийн Өлзийбат
  4. Нямдоржийн Ганбаатар

Zavkhan SAINSCORE

  1. Баянзулын Бат-Эрдэнэ
  2. Баярсайханы Энхсайхан
  3. Энхтайваны Цэрэнбаатар
  4. Готовын Цэнгүүнбаяр

Amgalan

  1. Чингисийн Тэмүүлэн
  2. Эрдэнэчимэгийн Энхтэмүүлэн
  3. Гансүхийн Билгүүн
  4. Ганцолмоны Болор-Эрдэнэ

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

2023.08.12

  • 12:00. Zaisan MIGdaatgal - Amgalan
  • 12:35. Zavkhan SAINSCORE - Amgalan
  • 13:10. Zaisan MIGdaatgal - Zavkhan SAINSCORE
  • 14:05. Antwerp TOPdesk - Wuhan
  • 14:30. Beijing - Урьдчилсан шат 1
  • 14:55. Ulaanbaatar MMC Energy - Урьдчилсан шат 2
  • 15:20. Miami - Cebu Chooks
  • 15:45. Antwerp TOPdesk - Wuxi
  • 16:10. Beijing - Paris
  • 16:35. Ulaanbaatar MMC Energy - Sansar MMC Energy
  • 17:00. Miami - Futian
  • 17:25. Wuxi - Wuhan
  • 17:50. Paris - Урьдчилсан шат 1
  • 16:15. Sansar MMC Energy - Урьдчилсан шат 2
  • 16:40. Futian - Cebu Chooks

2023.08.13

  • 15:00. А1 - C2
  • 15:25. D1 - B2
  • 15:50. B1 - D2
  • 16:15. C1 - A2
  • 16:45. А1/C2 - D1/B2
  • 17:15. B1/D2 - C1/A2
  • 18:10. Финал

Бусад мэдээ

Сурагчид бага ангиасаа компьютер, стем сургалтад хамрагдана

Сурагчид бага ангиасаа компьютер, стем сургалтад хамрагдана

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерын ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөт

Нийслэлд шилжин суурьших иргэдэд зориулсан "Мэдээллийн төв" байгуулна

Нийслэлд шилжин суурьших иргэдэд зориулсан "Мэдээллийн төв" байгуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.