fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Агаарын чанарын индексийг харахад нийслэлийн дөрвөн хэсэгт "Маш их бохирдолтой" гэх үзүүлэлт зааж байна.

Тухайлбал, Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс өнөөдөр 11:45 цагийн хэмжилтээр 500-г давав. Энэ нь хамгийн муу үзүүлэлт юм. Мөн 1 дүгээр хороололд 493, Хайлаастад 407 байна.

Агаарын чанарын индекс 401-500 байх үед "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр буюу авто замаас хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай" хэмээн мэргэжлийн байгууллага зөвлөдөг.

Түүнчлэн нийслэлийн ихэнх хэсэг буюу Нисэх, Дамбадаржаа, 100 айл, МҮОНРТ, Амгалан, Налайх зэрэг орчимд агаар бохирдолтой буюу 232-298 гэх үзүүлэлтийг зааж байна. 

зураг

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргы

Ариунзул С.
Ариунзул С.