fitness
  • 523 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-11

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням тарваган тахал өвчнөөс учрах аюул болон урьдчилан сэргийлж хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулахыг холбогдох албадад үүрэг болгов.

Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад:

  • Иргэн Г /50 нас, эр/ тарваганы мах худалдан авч идэж тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй өвдсөн нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн наймдугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний хариугаар “Тарваган тахал өвчний гэдэсний хэлбэр” батлагдсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж биеийн байдал хүндэвтэр, ойрын хавьтлын есөн хүнийг тогтоож хяналтад авсан. ЗӨСҮТ-өөс Шуурхай хариу арга хэмжээний 2 баг 3 техник хэрэгслийг голомт бүхий 5 газарт (айл өрх 3, амралтын газар 1, автомашин 1) нийт 385 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулсан байна.
  • Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд 08 дугаар сарын 10-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний хариугаар онош үгүйсгэгдсэн.

Иймд:

  • Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх
  • Тарваган тахал өвчнөөр өвчилсөн, түүнтэй төстэй өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр байранд нь орох, эд юманд нь хүрэхийг цээрлэх
  • Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх, хөл хорионы дэглэмийг чанд сахих
  • Байгалийн голомтот нутагт зөвшөөрөлгүй агналт хийхгүй байх. Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх. Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх
  • Амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна

Бусад мэдээ

Хотын стандартын хэлэлцүүлэг болно

Хотын стандартын хэлэлцүүлэг болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс

Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна

Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна

Монгол Улс 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын 6, ОХУ-тай автозам,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.