Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар;
Боловсролын багц хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургахад дэмжих төвийн үйлчилгээг нэвтрүүлэх, цогц дэмжлэг үзүүлэх салбар дундын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулах, төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг чиглэл болгов.
Эх сурвалж: БШУЯ