fitness
  • 423 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тухайлбал,

  • Байгалийн гамшгийг даван туулах, урьдчилан сэргийлэх, тэдгээрт зохицох техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх, чадавхыг бэхжүүлэх
  • Авто замын түгжрэлийг бууруулах, хотын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн их багтаамжийн тээврийн хэрэгслийн техникийн оновчтой шийдэл, нийтийн тээврийн цогц хөгжүүлэлт, оновчтой сүлжээ төлөвлөлтийн шийдлийг гаргах хамтарсан судалгаа хийх, энэ чиглэлд БНСУ-ын мэргэжлийн экспертүүдийг Улаанбаатар хотод урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн хот тохижилт, инженерийн байгууламж, ус сувгийн удирдах газар болон геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Бусад мэдээ

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. То

3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байна

3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байна

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний з

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.