fitness
  • 357 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-16

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Галуу судлаачдын олон улсын 20-р хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл (EAAFP), Оклохомагийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Тус хурлаар судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцын хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцох юм.

Түүнчлэн Төв Азийн болон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн зам дагуух галуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


Бусад мэдээ

Монголын тэшүүрчид дэлхийн цомд өрсөлдөх эрх авчээ

Монголын тэшүүрчид дэлхийн цомд өрсөлдөх эрх авчээ

БТСУХорооноос мэдээлснээр Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохиогдсон шорт трекийн олон улсы

Нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмлээ

Нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмлээ

НИТХ-ын ээлжит бус XII хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.