fitness
  • 425 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-17

Эл захирамжийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийжээ. Тус шалгалтын урьдчилсан бүртгэлээр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй дөрөв, зөвшөөрлийн хугацаа дууссан 31, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, суурийн байгууламжийн цутгалттай ч дутуу орхисон зэрэг зөрчлүүд илрэв. Иймд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагууд чиг үүргийн дагуу арга хэмжээ авахаар Ажлын хэсгийн дүгнэлт боловсруулжээ.

Нийслэлийн өнгө төрх болоод оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй байршлуудад стандарт норм дүрмийг мөрдүүлэх, ухсан нүхийг булуулан, орчны аюулгүй байдлыг хангуулж, тохижилт хийх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллах аж.

Эх сурвалж: Хотын стандарт, хяналтын газар

Бусад мэдээ

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт о

Төв талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг хаалаа

Төв талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг хаалаа

Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Ж

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.