fitness
  • 516 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-18

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон албаныхан хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилгын талаар, НГЗБА-наас нийслэл дэх үерийн эрсдэлтэй айлуудын байршил, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн газар, үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүн, “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр “Онцгой хамгаалалтын бүсэд  өртсөн нийт 1887 нэгж талбар байна. Голын ай сав газарт баригдсан “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулгана. Хуулийн хүрээнд буулгах бүрэн боломжтой. Мөн эдгээр асуудлаар захирамж гаргасан. Барилгын албадан буулгахтай холбоотой зардлыг нийслэлийн төсвөөс гаргана. Усны тухай хуульд голын эргээс 50 метр дотор барилга, байгууламж барихыг хориглодог.

Захиргааны ерөнхий хэргийн хуульд, бусад этгээдийн эрх болон нийтийг эрх ашигт сөргөөр нөлөөлсөн бол захиргааны актыг хүчингүй болгодог. Мөн иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учрахаар байгаа нь тогтоогдсон тул  захирамжийн гол үндэс болж байна.

 “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүрийг албадан буулгахтай холбоотой тус байранд захиалга өгсөн иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар ажлын хэсэг гарч ажиллана" гэлээ. 


Бусад мэдээ

Тавантолгой түлш компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана

Тавантолгой түлш компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана

Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.