fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сарын 11-13-ны  хооронд 2004 оноос хойш зохиогдсон Robot Challenge World 2023 тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Монгол Улсыг төлөөлж Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай дөрвөн сурагч долоон төрөлд оролцож, Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г. Шинэ-Од эхний өдөр II байрт орж мөнгөн медалиар энгэрээ мялаав.

Тэмцээний гурав дах буюу сүүлийн өдөр манай улсын хоёр баг-сурагчид Robot rugby-senior төрөлд амжилттай оролцож алт, хүрэл медалийн эзэд болжээ. Мөн Шинэ эрин сургуулийн баг 25 багаас 5-р байрт орсон амжилт үзүүлсэн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.