fitness
  • 466 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1, 2 дугаар ангиллын 68 ХК, 3 дугаар ангилалд бүртгэлтэй 40 ХК, нийт 108 ХК-ийн кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад, 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар кодексийн хэрэгжилтийн анхны буюу нөхцөл байдлын үнэлгээ 53.3 хувийн гүйцэтгэлтэй байсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос тайлангийн хариугаар компани тус бүрд зөвлөмж, чиглэл, хугацаатай үүрэг даалгавар өгч, 6 дугаар сард биелэлтийг нь тооцсон давтан үнэлгээгээр кодексийн хэрэгжилт дунджаар 12.7 хувиар өслөө. Ингэснээр компанийн засаглалын чанар буюу кодексийн хэрэгжилтийн тайлангийн үр дүнд суурилсан зэрэглэл тогтоох үнэлгээ гарах юм.

Кодексийн хэрэгжилтийг аргачлалын дагуу үнэлэх, үнэлгээний нэгдсэн тайлан, судалгаа гаргах болон засаглалын зэрэглэл тогтоох нь компанийн засаглалын чиг хандлага, эрсдэлийг тодорхойлох, засаглалаар тэргүүлэгчдийг тодруулах, нөгөө талаар компанид өөрийн засаглалын түвшнийг бусадтай харьцуулах, сайжруулахад нь зориулсан сайн жишгийг бий болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийхэд шаардлагатай засаглалын үзүүлэлтийг бий болгосноор хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад эергээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой. Хорооноос кодексийн хэрэгжилтийн үнэлгээний нэгдсэн тайланг тогтмол гаргах ба судалгааны үр дүнг компанийн засаглалын зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход дүн шинжилгээ хийх, олон нийтэд мэдээлэл өгөхөд зориулж ашиглана.

Нээлттэй хувьцаат компаниудын 2023 оны эхний хагас жилийн тайлантай Энд дарж танилцана уу.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Бусад мэдээ

Нийслэл дэх тээврийн хэрэгслийн 74 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна

Нийслэл дэх тээврийн хэрэгслийн 74 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна

Нийслэл дэх агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилбал, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 56

Өндөг, мах, төмсний үнэ өмнөх сараас хамгийн их нэмэгджээ

Өндөг, мах, төмсний үнэ өмнөх сараас хамгийн их нэмэгджээ

2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сар

Ариунзул С.
Ариунзул С.