fitness
  • 444 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-21

Цусны даралт ихсэх өвчнийг ойшоолгүй өнгөрөөж огт болохгүй гэдгийг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжсэн долоон жилийн хугацаанд эмч мэргэжилтнүүд анхааруулж, сануулсаар ирсэн. Учир нь даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болоод зогсохгүй хүндэрвэл зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин бичигдэж байгаа нь ч үүнтэй холбоотой.

Иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургаснаар хүн амын өвчлөл, нас баралтын тоог бууруулах боломжтой гэж үздэг. Иймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ хяналт тавих боломжтойг иргэд олон нийтэд ойлгуулж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ. 

Өнөө жил 6-р сард тус аяныг Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол өнөөдөр Завхан аймгийн төв, Улиастай хотын төв талбайд аяны нээлтийг хийлээ. Завхан аймгийн хувьд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт зүрх судасны тогтолцооны эмгэг ордог бөгөөд 2022 оны байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид зүрх судасны тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд 2806 тохиолдол бүртгэгдсэн нь улс,  аймгуудын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Аяны үеэр НЭМҮТ-ийн мэргэжилтэн, судлаачид цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт, мэдээлэл зөвлөгөө өгч, цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг хийж, эрсдэлийг нь үнэлэн, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийдэг уламжлалтай. Харин Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт тухайлсан зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн үзлэг оношилгоо хийдэг. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд мөн аяны багийнхан цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулдгаараа онцлогтой.

Завхан аймагт тус аян энэ сарын 22-ныг дуустал үргэлжилж,  аяны багийн бүрэлдэхүүн энэ сарын 23-26-ныг дуустал Говь-Алтай аймагт ажиллана.

Бусад мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртө

Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан аж ахуйн нэгжийн хашааг албадан чөлөөллөө

Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан аж ахуйн нэгжийн хашааг албадан чөлөөллөө

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн Г

Ариунзул С.
Ариунзул С.