fitness
  • 553 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгээр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны машинаар хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тээшинд цаасан хайрцаг, шуудай, малын гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.