fitness
  • 457 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-23

2023 он гарсаар наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар авто тээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ гэж ЗТХЯ-наас мэдээлэв.

Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна.Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж, олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ оны долоодугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцлоо. 

Бусад мэдээ

Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаар 4.5 хувь болно

Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаар 4.5 хувь болно

УИХ мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан. Хуулиар Санхүүгийн зох

Хүмүүс “Corona” шар айргийг коронавирустэй андуурах болжээ

Хүмүүс “Corona” шар айргийг коронавирустэй андуурах болжээ

Google Trends-ийн тоо баримтаас харвал сүүлийн өдрүүдэд дэлхийн хэд хэдэн орны иргэдийн дунд “corona

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.