fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-24

 БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны 8 дугаар сарын 25-27-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Мөн тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулах юм. Мөн

  • Монгол, Солонгос дуучдын хамтарсан үзүүлбэр
  • Солонгос дуунд дуртай үзэгчидтэйгээ хамт оролцох “OPEN MIC”, Солонгосын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдана.

Сүхбаатарын талбайд болох уг арга хэмжээнд Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын бүтээгдэхүүнүүдийг дэлгэж, танилцуулна.

Солонгосын соёлтой танилцах боломжийг олгох “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Бусад мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэх сонсгол болно

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэх сонсгол болно

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малт

ШҮҮХ: АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг буцаав

ШҮҮХ: АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг буцаав

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас Улсын дээд шүүхэд ирүүлсэн “...Ардч

Ариунзул С.
Ариунзул С.