fitness
  • 1248 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-24

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсний үр дүндБНХАУ-ын талаас энэ сарын 25-наас эхлэн галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэнгаргалаа.

Замын-Үүд-Эрээний боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто замзорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой байдлыг харгалзан манай талаас шуурхай нээн ажиллуулах хүсэлтийг хятадын талд удаа дараа тавьж байсан юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд дээрх асуудлаар эцсийн шийдвэрт хүрсэн нь айлчлалын бодит үр дүнгийн нэг гэдгийг албаныхан онцлов 

Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар галт тэрэгний чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хятадын талаас 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн хаагаад байсан юм. 

Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн галт тэрэгний чиглэлийн зорчигч тээвэр өмнөх хуваарийн дагуу ажиллах юм.

 

Бусад мэдээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын эр, эм шигшээ багууд оролцоно

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын эр, эм шигшээ багууд оролцоно

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаад

Ариунзул С.
Ариунзул С.