fitness
  • 708 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Шри Ланкийн эдийн засгийн хямралын гол цөм нь хоол хүнсний хангамжийн асуудал байсаар ирсэн. Иргэдийн орлого буурч, хүнсний үнэ өссөөр байгаа аж.

Гурван настай Нитиша хүү хоол тэжээлийн дутагдалд орж, эмнэлэгт хандахад санал болгож буй эмчилгээ нь эрүүл хоол хүнс. Гэвч түүний гэр бүлд энэ нь боломжгүй юм. Нитишагийн ээж Харшини "Бид өдөрт хоёр удаа төмс эсвэл сэвэг зарам (будааны төрөл)-аар л хооллодог. Бид өөр юу ч авч чадахгүй" гэв. Харшинигийн бага охин одоо нэг сартай бөгөөд хүүхдийн өсөлтийн гол даавар болох тироксин дутагдаж тураалтай төрсөн байна. Жин багатай нярай төрөх тохиолдол нэмэгдэж байгаагийн хамгийн том шалтгаан нь жирэмсний үеийн хоол тэжээлийн хомсдолын шууд нөлөө юм.

Хоол тэжээлийн дутагдлын уршгийг харуулахад цаг хугацаа шаарддаг. Одоогоор хангалтгүй хооллож буй хүүхдүүдийн бие хуримтлагдсан нөөцийг ашиглаж байгаа ч хоол тэжээлийн дутагдал удаан үргэлжлэх нь олон асуудлын үндэс болдог. НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор тус улсад ойролцоогоор 56,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.

Шри Ланкийн нийт өрхийн гуравны нэг орчим нь хүнсний аюулгүй эх үүсвэргүй гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн сүүлийн үеийн тоо баримтад онцолжээ.

Хоол тэжээлийн дутагдал ба эхчүүд

Хантана хотын дөрвөн сартай хөл хүнд Канчана бүсгүй “Надад будаа л идэх боломж бий. Загас, өндөг, жимс жимсгэнэ сайн боловч маш үнэтэй байдаг. Бидэнд шинжилгээ, эм тарианы төлбөрөө төлөх үү эсвэл үнэтэй хоол худалдаж авах уу гэдэг сонголт үргэлж тулгардаг" гэв.


Өнгөрсөн жил жирэмсэн эхчүүдэд зориулсан тэжээлийн багц олгох Засгийн газрын хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас түр зогсоосон. Энэ нь өнгөрсөн сард дахин эхэлсэн боловч цөөхөн хүн үр шимийг нь хүртэж байна.

Шри Ланкийн өмнөд хэсэгт орших Хоравала Маха Видялаяа хотын дэд захирал Анома Сриянги Дармавардхан хэлэхдээ "Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь сургуульдаа юу ч идэлгүй ирдэг байсан. Гурав, дөрвөн сарын өмнө өдөр бүр 20-25 хүүхэд сургууль дээр ухаан алддаг байлаа” гэв.

Сургуульд сайн дураараа хоол хийхээр ирсэн эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр будаа, үдийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ч үргэлжлүүлэхийн тулд иргэдийн хандив шаардлагатай аж.

Шри Ланкийн засгийн газраас энэ асуудлыг анх няцааж байсан ч хоол тэжээлийн дутагдлын хямрал улам бүр нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны Өрхийн эрүүл мэндийн газраас гаргасан сүүлийн үеийн мэдээллээс харахад сүүлийн нэг жилд хүүхдүүдийн өсөлтийн хоцрогдолттой, насны хувьд жижиг биетэй, жингийн дутагдалтай байх нь мэдэгдэхүйц өссөн байна.

Эх сурвалж: BBC

Бусад мэдээ

Өнөөдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүр

МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай агаарын xөлгөө xүлээн авлаа

МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай агаарын xөлгөө xүлээн авлаа

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээв

Ариунзул С.
Ариунзул С.