• 592 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Ярилцлагын эхэнд та өөрийнөө товч танилцуулаач?

Аав маань Булган аймгийн хуучнаар Халиун сум гэх газар төрсөн бол ээж маань мөн Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн хүмүүс байдаг. Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Бага нас маань Хайлааст, 6 буудалд өнгөрсөн дөө.

Одоо бол Жуковт амьдарч байна. Гучин нэгдүгээр сургуулийн Гэгээрэл төвийг оройн ангиар төгсөж байлаа.

Энэ цаг үед яг тренд болж байгаа фитнесс гэх спортын төрөлрүү анх хэзээнээс бас яагаад хичээллэх болов оо?

Энэ их сонин зүйл болсон юм. Би 16 нас хүрдэг жилдээ  болохгүй асуудалд өртөөд тэгээд цэргийн албанд мордсон юм. Цэргээс ирээд ажил хиймээр санагдаад хамгаалалтын албанд орох гэтэл нас бага гээд авдаггүй.

Тэгэхээр нь би даргаас нь гуйгаад надад мөнгө хэрэгтэй байнаа би хийж чаднаа гэсэн чинь юутай ч шалгалт аваад үзье гэсэн юм.Тэр шалгалт нь хурд хүчний  дасгалууд байсан болохоор би олон залуучуудаас хоёрт орчихсон. Ингээд л намайг ажилд авах байтугай байгууллагын нэрэн дээрх Каратегийн тамирчин боллоо шүү гэсэн дээ.

Тэгээд яг 7 хоногийн дараа Таеквондогийн тэмцээнд ороод бас 3-р байр эзлээд л спортын гараа маань тавигдсан.Энэ гардан тулааны спортоор 10 гаран жил хичээллэхдээ бэртэл гэмтэл нилээдгүй аваад ерөнхийдөө зодог тайлах шийдвэрийг гаргасан даа.

Фитнессийн төрөлрүү бол тулааны спортоор хичээллэж байх үедээ хотын аварга шалгаруулах тэмцээний зарыг үзсэн нь сонирхолтой санагдаад тэр тэмцээндээ мөн оролцоод хоёр удаа аварга  болж байсан юм.Тэгээд урам аваад 2014 оноос яг жинхэнэ ёсоор нь шаргуу хичээллэж эхэлсэн дээ.

Хичээллэж эхлээд л маш амархан донтоод хүний бие анатоми,эм тариа,хоол хүнс гээд л бүхий л хэрэгтэй зүйлсээ шинжлэх ухааны үүднээс судалгаа шинжилгээ хийгээд түүнийгээ бодот амьдрал дээр өөр дээрээ туршиж үзээд л өдийг хүрч байна даа. Хорин дөрвөн жилийн түүхэнд эрэгтэй фитнесс гэх төрлөөр Монгол улсад ирж байгаагүй медалийг 2015 онд Ази Дэлхийн аваргаас  авч ирсэн маань бахархалтай санагддаг.

Зөв хооллолтын талаар хүмүүст зөвлөгөө өгвөл?

Ердөө л тэнцвэртэй хооллолтыг л хэлнэ. Аль болох өөх тос багатай байх нь чухал. Тухайн өдөр өөх тостой ч юмуу гурилан бүтээгдэхүүн ч юмуу идчихсэн бол дараагаар нь юу юу идэхүү гэдгээ тооцоолоод л бодчихдог байвал болчихно. Мэдээж спортоор бага ч гэсэн хичээллэж бодисын солилцоо гэдэг зүйлийг биендээ өгч байх хэрэгтэй.

Өөрт тань урам зориг итгэл найдвар төрүүлдэг тамирчид гэвэл?

Паурлифтингийн дэлхийн хошой аварга Монгол улсын хөдөлмөрийн баатар,гавъяат тамирчин Э.Содномпилжээ мөн миний багш Монголын хамгийн анхны бодибилдинг фитнессийн дэлхийн аварга МУГТ Ж.Нурлан нар минь юмдаа.

Энэ хүмүүс маань их амжилтын эзэд мөртлөө эгэл даруу нөгөө тариан түрүү ургах тусмаа бөхийдөг гэдэг шиг л мундаг тамирчид байгаа юм. Яг л үүнийг би өөрийнхөө амьдралд мөрдлөг болгож явдаг. Сурч мэдэх тусмаа хүн гэдэг улам л даруу төлөв,уужуу болох  ёстойгоос гадна мэдэхгүй нэгэндээ өөрийн сурснаа зааж зөвлөх нь чухал гэдгийг ойлгож авсан.

Спортоос гадна юунд оюун санаагаа чилээж байна?

Ер нь өөрийн болон улс орны ирээдүйн талаар найзуудтайгаа их ярьдаг. Таван жил арван жилийн дараа ямар байх ёстой биднээс юуг шаардаж эхлэх бол гэдэг ч юмуу.

Ямар байвал бид нийгэмдээ үлгэр жишээч болж түүчээлж чадах уу?, цаг үеэсээ хоцрохгүйн тулд юуг сурах ёстой гээд зөндөө дөө. Ингээд ярьсан хотжилтын талаар хэлмээр санагдлаа. Хүмүүс өөрсдөө сайн төлөвшилтэй байвал дагаад хотжилтыг тодорхойлж чаддаг гэж бодогддог. Тиймээс эхлээд бид төлөвшлийн талаар л бодох хэрэгтэй юм билээ. Дараагаар нь зөв амьдрахад болон боловсрол хоёрт шунах хэрэгтэй.

Нөхөрлөлийн тал дээр ямар хандлагатай байдаг вэ?

 Богино хугацаанд бие биенээ мэдэж эхэлж байж шууд л андаа гэдэгт ёстой үнэн голоосоо дургүй. Цаг хугацааны ар дээр зовлон жаргалаа хувцаалцаж,сайн муугаа мэдэлцэж гэмээнэ андын эхлэл болдог байхаа. Урт холын аянд зарим нь гээгдчихсэн байхад нөхөөд ороод ирдэг найзууд ч байна. Нөхөрлөл бол нандин.

Хүсэлтүвшингийн үнэт чанар юу вэ?

Хэлсэндээ хүрдэг.Энэ бол миний хадгалж яваа зан чанар минь юмуу даа. Амнаасаа унагасан л бол эргэж буцдаггүй. Цаг хугацааны хувьд харилцан ялгаатай байж мэднэ. Гэхдээ л оройтсон гэж бодолгүй хэлсэн амандаа л багтах хэрэгтэй.

Бага насандаа юу хүсч мөрөөдөж байсан бэ?, тэдгээрээс чинь биелсэн зүйл байдаг уу?

Багаасаа би жүжигчин болохыг ёстой мөрөөдөж байсан.Найзууд маань намайг жүжиглэх,дуулах,бүжиглэх гээд олон талын авъяастай байж жүжигчин болох гээд үзэхгүй гэж хэлдэг л юм.

Гэхдээ одоо ч гэсэн энэ мөрөөдөл минь миний дотор хэвээрээ л байгаа гол нь зорьсон  зүйлийнхээ ард нь гарчихаад энэ салбарлуу зориглоод үзнэ дээ.  Бас нэг сонирхолтой зүйл нь би ӨМӨЗО-ны дуучин Б.Цэцэгмаагийн “Нэр нь үгүй салхи” гэж дууг бичлэг хэлбэрээр дуулж гаргамаар санагддаг (инээв).

Богино ярилцлагын төгсгөлийг өөрт тань үлдээе?

Танд баярлалаа. Би залуустаа гэж хэлэхэд аав, ээж чинь төрсөн цагаас чинь эхэлж чамд зөвхөн сайн сайхныг ерөөсөөр ганц олдох амьдралаа барж дуусгадаг учраас зөв төлөвшилтэй, зөв эерэг нэгэн болж амьдран буурлуудаа баярлуулж яваарай л гэж хэлмээр байна. Бас нэгэндээ үргэлж урмын үгийг харамгүй хэлж,сайхан зүйлсийг нэгэндээ бодож ерөөж яваасай гэж хүсдэг.

Тэгэх юм бол чи өөрөө ч гэсэн гэрэлтээд ирнэ.Амлъя (инээв).

Ярилцсан: А.Алтанхүү


Бусад мэдээ

Нэг, хоёрдугаар дугаар сард цалингаа тавьж чадахгүй байсны улмаас 20 инженер ажлаасаа гарлаа

Нэг, хоёрдугаар дугаар сард цалингаа тавьж чадахгүй байсны улмаас 20 инженер ажлаасаа гарлаа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд шаарда

ШӨХТГ: Ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг арилжааны банкууд буцаан төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ

ШӨХТГ: Ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг арилжааны банкууд буцаан төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ

"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Дээд шүүхээс энэ сарын 11-нд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ариунзул С.
Ариунзул С.