fitness
  • 690 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-25

Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо ТББ-аас “Веган фестиваль-2023” арга хэмжээг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах аж.

Тус арга хэмжээ нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй нь энэ юм. Энэ жилийн фестиваль нь наймдугаар сарын 26-нд дэлхий дахинд тэмдэглэдэг "Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр" (World Day for the End of Speciesism)-тэй хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэж байгаагаараа онцлогтой.

Веган фестивалийн гол зорилго нь:

  • Олон нийтэд дэлхийн дулаарлын хямрал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад юуг анхаарах
  • Зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил 
  • Хүний экологийн ул мөрийг бууруулах, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын шийдэл нь ЯАГААД ВЕГАН вэ? гэдэгт шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн энэ төрлийн мэдлэг, мэдээллийг олон талт байдлаар өгөхөд чиглэх юм байна.
зураг

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн