fitness
  • 508 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Түүнчлэн хамтын ажиллагааг НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.

Элчин сайд А.Артыкбаев уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Бусад мэдээ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон байна.

Аравдугаар сард Замын-Үүд өртөөнөөс экспортын ачаатай 428 галт тэрэг БНХАУ руу гарсан байна

Аравдугаар сард Замын-Үүд өртөөнөөс экспортын ачаатай 428 галт тэрэг БНХАУ руу гарсан байна

Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ-ын тээврийн хэмжээ өмнөх саруудаасаа өссөн үзүүлэлттэй байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.