fitness
  • 492 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинэ төгссөн эх баригч мэргэжилтний сургалтын удирдамжийн төслийг боловсруулах анхны хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Уг төслийг 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, ур чадварыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж, амжилттай хэрэгжүүлсэн юм.

Мөн төслийн хоёрдугаар үе шат болох эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах чиглэлээр Эх барихуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг 3 удаа зохион байгуулж, сургагч багшаар 48 эх баригч, чиглүүлэгч багшаар 10 эх баригчийг сургаж бэлдээд байна. Түүнчлэн сургалтын үр дүн, чанар чансааг тодорхойлох “Эх баригч” мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргасан.

Цаашид Эх баригч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох мэргэжлийн үйл ажиллагааны ажлууд хийгдэж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Бусад мэдээ

Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 42 оюутан үнэ төлбөргүй суралцана

Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 42 оюутан үнэ төлбөргүй суралцана

Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар хэлэлцэж байна

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Өнөөдөр:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процес

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.