fitness
  • 329 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх замаар хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх байдлыг багасгах, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллаж байгаа иргэд болон богино хугацаагаар ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахаар явж буй иргэдийн нийгмийн баталгаанд анхаарах боломж болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлын талаар санал солилцов.

Элчин сайд Ким Жун Гүг "Өдөрт 800-900 хүн виз мэдүүлдэг. Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй, богино хугацааны аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна. Тиймээс визний хугацааг уртасгах, илүү нээлттэй болгох, хохирогчгүй, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллах болно” гэлээ.

Уулзалтад Монголын талаас ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр болон холбогдох хэлтсийн дарга нар Солонгосын талаас Элчин сайдын 2 дугаар нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар байлцлаа.


Бусад мэдээ

Улсын их хурал "шинэ Үндсэн хууль" хэлэлцэхгүй

Улсын их хурал "шинэ Үндсэн хууль" хэлэлцэхгүй

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шат зөвлөлдөх уулзалт хэлбэрээр энэ сарын 1

Баяр наадмын өдрүүдэд 150 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллана

Баяр наадмын өдрүүдэд 150 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллана

Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.