Тэрбээр ОХУ-ыг төлөөлөн манай улсад 2013 оны есдүгээр сарын 23-наас 2023 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж байгаад нутаг буцсан юм.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин Оросын дипломатч И.К.Азизовыг Элчин сайдын яамандаа урьж, хүндэтгэл үзүүлж үдсэн байна.
Элчин сайд нар ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааны шийдэл хүлээсэн, тулгамдсан зарим асуудлаар чөлөөтэй ярилцжээ.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ