fitness
  • 464 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Сүүлийн жилүүдэд хувь хүн, гэр бүлийн төсвийг хамгийн оновчтой зохицуулах 50/20/30 дүрмийн талаар дэлхий даяар ярьж байна. Анх 2005 онд АНУ-ын сенатор Элизабет Уоррен “All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan” номдоо энэ дүрмийн талаар танилцуулжээ. Энэхүү дүрэм нь таны санхүүгийн тэнцвэрийг хадгалж, төсвөө зөв, зохистой зарцуулахад туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Товчоор бол та сарын орлогынхоо 50%-ийг зайлшгүй зардалдаа, 20%-ийг хуримтлалдаа, 30%-ийг хүсэлдээ зарцуулахад таны санхүү тэнцвэртэй байна гэсэн үг.

Зайлшгүй зардалд юу багтах вэ?

  • Утас, интернэтийн төлбөр
  • Сургалтын төлбөр
  • Байр, СӨХ-ийн төлбөр
  • Зээлийн төлөлт
  • Унааны зардал
  • Хоол, хүнсний зардал гэх мэт

Хуримтлалд юу багтах вэ?

  • Банкны хадгаламж
  • Гэнэтийн асуудалд зориулсан хувийн хуримтлал
  • Хөрөнгө оруулалт гэх мэт

Хүсэлд юу багтах вэ?

  • Гадуур хооллох
  • Аялалд явах
  • Дэлгүүр хэсэх
  • Кино үзэх гэх мэт

Та дээрх ангилалд үндэслэн 3 өөр дансанд сарын цалин болон тогтмол орлогоо 50:20:30 гэсэн харьцаагаар хуваан байршуулаарай. Харин мөнгөө зарцуулахдаа тухайн зарлагын ангилалд хамаарах карт болон дансаар л гүйлгээ хийх нь энэ дүрмийн хамгийн гол нөхцөл юм. Мөн ХЭЗЭЭ Ч, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ДАНСНУУДЫГ ХОЛИХГҮЙ байх нь санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрмийг амжилттай хэрэгжүүлэхэд тань тусална.



Бусад мэдээ

Паралимпын аварга болсон тамирчинд сар бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно

Паралимпын аварга болсон тамирчинд сар бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно

Франц улсын Парис хотноо өчигдөр нээлтээ хийсэн паралимпын наадмаас Пара таеквондогийн эмэгтэйчүүдий

Энэ онд "32" ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна

Энэ онд "32" ялтан хорихоос өөр төрлийн ялаас оргон зайлсан байна

Монгол Улсад шүүхээс оноож буй ялын 80 хувийг хорихоос өөр төрлийн ял эзэлж байна. Энэ нь улс орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Учир нь хорих ангид хоригдож буй нэг хоригдолд өдөрт 20 гаруй мянган төгрөг зарцуулдаг бол хорихоос өөр төрлийн ял оноосон ялтанд 14 мянган төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг аж.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн