fitness
  • 505 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Бизнес эрхлэгчдийг НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын дагуу хүний эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй бизнесийг хөгжүүлэх ойлголт, мэдлэгээр чиглүүлж, тэдний дунд тодорхой бодит хэлэлцүүлгийг өрнүүлж, сэдэлжүүлэхэд оршино. 

“Хүний эрх бол манай компанийн үнэ цэнийн гол үндэс суурь. Өдөр тутмын үйл ажиллагаанаасаа эхлэн хүний эрхийг хүндлэн эрхэмлэх ёстой гэдэгт бид итгэдэг. Энэ нь угтаа бусадтай ёс төгөлдөр, хүндэтгэлтэй харилцах явдал. Нийт ажилтнууд, туслан гүйцэтгэгчид, нэмүү өртгийн сүлжээнд хамаарч буй ажилчид, бидний амьдарч буй бүс, хийж буй ажил, бидний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж буй талууд, бизнесийн харилцаанд бүхэлд нь хамаарна.” хэмээн Рио Тинто Монгол ХХК-ийн Дэд Захирал Петер Батлер хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

МҮХАҮТ-ын орлогч Дарга Б. Намжилсүрэн нээлтийн үгэндээ “Сүүлийн жилүүдэд амжилттай бизнесийн гол шалгуур үзүүлэлт нь ашиг орлого бус хэрхэн хүний эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин болон нийгэмд ээлтэй ажиллах, амьдрах орчинг бүрдүүлж буйгаар үнэлэдэг болсон. Учир нь олон улсад нийгмийн хариуцлагатай, хүний эрхийг хүндэтгэсэн, компанийн засаглал өндөртэй, нэн ялангуяа бизнесийн ёс зүйн хэм хэмжээг компанийнхаа бүхий л түвшинд хэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү сонгон хэрэглэх чиг хандлагатай бий болсоор байна. Тиймээс МҮХАҮТ-ын зүгээс Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллах бодлого, хандлага, практикийг сайжруулах, дэмжих, мөн цаашлаад олон улсад батлагдсан гэрээ, конвенцид нэгдэн ороход дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахыг зорьж байна” хэмээв.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаас гадна хувийн хэвшлийн оролцоо шууд хамааралтай гэдгийг онцлон хэлмээр байна. Бизнес эрхлэгчдийг НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын дагуу хүний эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай, тогтвортой, хүртээмжтэй бизнесийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувийн хэвшлийн оролцоо нэн чухал болохыг НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нээлтийн үгэндээ тодотголоо.

Монголын баялаг бүтээгчдийг хамгаалах, бизнесийн таатай орчинг бэхжүүлж сайжруулах зорилгоор 2021онд Танхим, Рио Тинто Монгол компани, Транспэрэнси Интернэшнл ТББ-ын санаачлага, хамтын оролцоотойгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг  эхлүүлсэн.

Мөн тус хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдийг илүү хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг шаардсан нийтлэг санаачилга, зөвлөмж, зан үйлийн стандартаас НҮБ-ын Даян дэлхийн гэрээ, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ), Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд зэрэг хүний эрхийг хүндэтгэх үүргийг баталгаажуулсан зарчмуудыг бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж, нэвтрүүлснээр бий болох үнэ цэн, өгөөжийн ойлголтыг нэмэгдүүлж, тодорхой ахиц дэвшилтэй компаниудын манлайллаас суралцах боломжийг олгож буйгаараа онцлог.

Бусад мэдээ

Арвайхээрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Арвайхээрт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Ар

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДӨРВӨН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДӨРВӨН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.