fitness
  • 506 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хороо нь хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилготой юм.

Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй” хэмээж байв.

Хуралдаанд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, тусгай хамгаалалттай газрын талаар холбогдох албаныхан танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төлөвлөлтгүй хот, төлөвлөлтгүй газар олголтоос үүдэлтэй, 30 жилийн турш хуримтлагдсан асуудлыг хот дангаараа шийдээд явах боломж хомс. Зөвхөн хотын хөгжил яриад байвал хөдөөгийн хөгжил хоцорно. Хотоо л хөгжүүлээд байвал хүн амын нягтаршил, авто машины хэрэглээ нэмэгдэнэ. Дан ганц хотын хөгжилд анхаарч, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа хот руу төвлөрүүлэх бус хөдөөгийн бүсчилсэн төлөвлөлтийг хийж, хөгжилд нь анхаарах цаг болсон” гэдгийг онцолж байлаа.

Хурлын төгсгөлд нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаарх олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 16-18-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай

Мөч тайрах мэс засалд орсон эмчлүүлэгчдийн сэтгэлзүйг дэмжих уулзалт ГССҮТ-д болно

Мөч тайрах мэс засалд орсон эмчлүүлэгчдийн сэтгэлзүйг дэмжих уулзалт ГССҮТ-д болно

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс улирал тутам зохион байгуулдаг “Дэмжих бүлгийн уулзалт” энэ сарын 14-ны өдөр тус төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд болно.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.