fitness
  • 550 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

БНСУ-д үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан шинэ автобуснууд есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явж эхэлнэ. Улмаар эхний ээлжид хугацаа нь дууссан 60 автобусыг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.

Гэсэн ч зөвхөн төв замаар зорчдог, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ зэрэг улсын чанартай ААН-үүдийн автобуснууд л шинэчлэгдэж, харин алслагдсан дүүрэг, хороодод хувийн автобус компаниуд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврээр иргэдэд үйлчилсээр байгаа аж. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд иргэдэд тулгамддаг зарим асуудлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

-Нийтийн тээврийг 100 хувь шинэчилнэ гэж ярьж байна. Төр, хувийн хэвшил ялгаагүй бүх автобус шинэчлэгдэх үү? 

-Улаанбаатар хотын бүх автобусыг шинэчилнэ. Үүн дээрээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг хадгалж үлдэнэ. Тэгэхээр Улаанбаатар хотод иргэдэд үйлчилж байгаа автобуснуудыг бүрэн шинэчилнэ гэж ойлгож болно.

-Байнгын яригддаг асуудлын нэг нь бэлэн мөнгөөр зорчдог явдал. Энэ байдлыг засаж, сайжруулах тал дээр ажиллаж байна уу?

Та 500 төгрөгөө автобусны картаар төлчихлөө. Гэтэл би хажууд нь бэлэн мөнгө өгчихнө, ингэж болохгүй шүү дээ. Таны төлсөн мөнгө дараагийн автобусаа шинэчлэх мөнгө болно. Харин миний төлсөн бэлэн мөнгө магадгүй жолоочийн, хоол, унд, унааны мөнгө болно. Гэхдээ үүнд жолоочийг буруутгаж болохгүй. Энэ жолоочийн биш иргэдийн асуудал. Тэгэхээр бэлэн мөнгө төлөөд зорчиж буй нэгэндээ шаардлага тавьдаг баймаар байна. Удахгүй дахин шинэ автобуснууд орж ирэх гэж байна, цэвэрхэн, аригч хямгач ашиглахыг уриалмаар байна. Иргэд хандлагаа өөрчлөөд хамтдаа хичээхгүй бол төрийн байгууллага үүнийг хийнэ гэсээр байвал хэдүүлээ хөгжихгүй шүү дээ.

-Хянагч нар шаардлага тавьж байгаа тохиолдолд бэлэн мөнгөөр зорчих тохиолдол бага. Тэдний ажиллах хүрээг тэлэх боломжтой юу? 

-Нийт 60 гаруй хянагч ажиллаж байгаа. Тэднийг автобусны буудлуудад ээлж дараалан хуваарилж ажиллуулдаг. Алсдаа хиймэл оюун ухаан хөгжүүлдэг залуустай хамтран ажиллахаар уулзаж байна. Энэ бол хиймэл оюун ухаанд үнэхээр амар даалгавар. Бэлэн мөнгө төлж байгаа болон карт уншуулж байгаа хүмүүсийн ялгамжтай байдлыг ангилаад өгөх юм. Үүний үр дүнд төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа. Ажил тодорхой болсны дараа иргэдэд мэдээлэл өгнө.

skip-share

Хандлагаа өөрчлөөд хамтдаа хичээхгүй бол төрийн байгууллага үүнийг хийнэ гэсээр байвал хэдүүлээ хөгжихгүй шүү дээ.

-Өвлийн улиралд апликейшнаас харахад ойрхон ирж байсан автобус удаан хүлээлгээд, огт ирэхээ байчихдаг хүндрэл тулгардаг. Ер нь автобус хоорондын хүлээлгийг хэрхэн шийдэх вэ?

-Түгжрэлд ороод 5 кг цагаас хэтэрчхээр автобус харагдахаа больчихдог гэсэн үг. Үүнийг сайжруулахаар ажиллаж байгаа. Монголд зочлох жилтэй холбогдуулан шөнийн тээвэр, автобусны буудлыг англиар зарлах гэх мэтээр  нийтийн тээвэрт хэд хэдэн шинэчлэлт хийсэн. Удахгүй бид дундын буудлаас эх авах ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнийг гуравдугаар сард даваа болон баасан гарагт туршиж үзсэн. Автобуснууд эцсийн буудлаас ар араасаа цуварч ирэхээр голын буудлаас автобусанд багтдаггүй байсныг тооцоолоод есдүгээр сараас энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ

"УБТЗ" ХНН: ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэхэд анхаарч байна

"УБТЗ" ХНН: ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэхэд анхаарч байна

УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тала

"Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкнуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно"

"Ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкнуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно"

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкнуудын олгож буй ипотекийн зээлийн шимтг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.