fitness
  • 452 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-30

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 тушаалыг хэрэгжүүлж алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19- 27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ.



Эрт илрүүлгийн багийг ахалсан УГТЭ-ийн дэд захирал О.Батгэрэл Завхан, Говь-Алтай аймагт ажилласан талаар дараах товч мэдээллийг өглөө.
-Манай багийнхан Завхан, Говь-Алтай аймагт дотрын эмчийн үзлэгийг 222 хүнд, бөөр, диабетийн эмчийн үзлэг 344 хүнд, хэвлий, хөх, бамбайн ЭХО шинжилгээ 259 хүнд, ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээг 110 хүнд,  зүрхний эмчийн үзлэг  694 хүнд, зүрхний цахилгаан бичлэг 694 хүнд тус тус хийж орон нутгийн эрт илрүүлэх үзлэг оношлогоонд дэмжлэг үзүүлж ажиллалаа.  



Орон нутагт хийгдсэн эрт илрүүлгийн үзлэгээр элэгний хавдрын хоёр, бамбайн хавдарын нэг, хөхний хавдрын нэг,  ходоодны хожуу үеийн хавдрын нэг  тохиолдолыг илрүүлж, хавдрын сэжигтэй хоёр тохиолдолд эдийн шинжилгээ хийлгэх, 13 тохиолдолд ургацаг авахуулах талаар нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө өгч, цаашид нарийвчилсан онош тодруулах шинжилгээ хийлгэх, эмчилгээний асуудалд дэмжлэг үзүүлэх боломжтойг танилцууллаа.



Мөн дээрх аймгуудын Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эрт илрүүлэг хариуцсан эмч мэргэжилтнүүдтэй уулзан Эрүүл мэндийг дэмжих төвийн зохион байгуулалт, эрт илрүүлгийн явц, тулгамдаж буй асуудал, эрт илрүүлэгт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад харилцан санал солилцлоо. Үүний үр дүнд Завхан аймгийн эрт илрүүлэг хариуцсан эмч наймдугаар сарын 28-наас манай эмнэлэгт аймгийн иргэдийнхээ эрт илрүүлгийг эрчимжүүлэхэд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн оновчтой зохион байгуулах чиглэлээр тав хоногийн дадлагажих сургалтад хамрагдаж эхэлсэн.


Бусад мэдээ

Өсвөр насны охид нэгнийгээ зодсон үйлдлийг шалгаж эхэлжээ

Өсвөр насны охид нэгнийгээ зодсон үйлдлийг шалгаж эхэлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд охид нэгийгээ зодож буй бичлэг цацагджээ. Уг асуудлыг шалгаж эхэлсэн тал

БНХАУ-тай долоон сарын хугацаанд 10 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

БНХАУ-тай долоон сарын хугацаанд 10 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (22.2%) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (34.

Ариунзул С.
Ариунзул С.