fitness
  • 398 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-30

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг, Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын судалгааны албаны мэргэжилтэн Б.Батнаран, А.Оюунзул нар албан томилолтоор Хэнтий, Дорнод аймагт наймдугаар сарын 23-25-ны хооронд ажиллав.

Уг томилолтоор Улсын төсвийн санхүүжилтээр  үндсэн мэргэшил эзэмшсэн эмч нарын

  • эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээний хэрэгжилт,
  • гэрээний дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт хийж,
  • орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ болон салбарын ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж буй өнөөгийн байдлыг судалж, асуумж, ярилцлага хийлээ.

Хяналт хийхдээ суралцагч мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж байгаа эсэх, ажиллаагүй тохиолдолд шалтгаан нөхцөлийг тодруулж, хүний нөөцийн хэрэгцээг хүн амын өвчлөл, тоног төхөөрөмжийн хэрэглээтэй уялдуулан судалснаараа цаашид орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээг зөв тодорхойлж, оновчтой төлөвлөлт хийх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

“Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ

“Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруула

Хууль бусаар покер тоглоом зохиосон үйлдлийг илрүүлжээ

Хууль бусаар покер тоглоом зохиосон үйлдлийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй гэмт хэрг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.