fitness
  • 529 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-30

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Тээврийн прокурорын газрын хууль цаазын зөвлөх Ц.Ганцэцэг "Бид Тээврийн цагдаагийн газартай хамтран "Эрсдэлгүй ирээдүй" аяныг өрнүүлж байгаа. Сургуулийн ойр орчимд гарц байгаа эсэх, тодорхой тэмдэг тэмдэглэгээ байршуулсан эсэхэд хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн нэгдүгээр эгнээнд автомашин байршуулахгүй байх тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Есдүгээр 1-н болох гэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг авто замын осолд өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллана" хэмээв. 

Түүнчлэн "Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэж байна. Энэ тал дээр эцэг эхчүүд анхаарах шаардлагатай" гэдгийг хэлсэн юм. 

Бусад мэдээ

2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29

Улаанбаатарт 16 хэмийн хүйтэн

Улаанбаатарт 16 хэмийн хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ, Ойрын 2 хоногтоо нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.