Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын товч мэдээг хүргэж байна.
Товч мэдээ:
- Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.
- “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгууллаа.
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 6-10-нд зохион байгуулна.
Эх сурвалж: Засгийн газар