fitness
  • 456 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31

Засгийн газрын өчигдрийн /2023.08.30/ хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. 

Үндэсний зөвлөл нь допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх, мэдээлэл солилцох үүрэгтэй. Харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын допингийн шинжилгээтэй холбогдох үйл ажиллагаанд огт оролцохгүй, допингийн шинжилгээний явцын бие даасан байдлыг хатуу мөрдөх юм. 

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтсан юм. 

Энэхүү зөвлөл байгуулагдсанаар төрийн зүгээс манай улсын допингийн эсрэг үйл ажиллагааны эрхзүйн орчин бүрдэх юм. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.