Сургуулийн автобусны үйлчилгээний талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна. Үүний 75 нь хүүхдийн зориулалттай автобус.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй хүүхдийн тоо нэмэгдэж, замын ачаалал ихсэж байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ машинаар зөөх нь хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө. Тийм учраас хамран сургах тойргоор ойр суралцах зохицуулалтыг дэмжиж байна.