fitness
  • 251 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-01

Бага анги буюу I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

БШУЯ-ны 2023 оны наймдугаар сарын 30-ны тушаалаар бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан байдаг. 

  • Нэг ээлжит хичээлийн үргэлжлэх хугацаа I-II анги 35 минут байх бол III-V анги 40 минут үргэлжилнэ. 
  • I-V ангид монгол хэл, математик, биеийн тамир, эрүүл мэнд зэрэг 11 хичээл орно. 

Дунд ангийн сургалтын төлөвлөгөө: 

  • VI-IX ангид мэдээллийн технологи, үндэсний бичиг, эрүүл мэнд зэрэг 20 хичээл судална. 
  • Сургалтын төлөвлөгөөнд заасан цагт багтаан орон нутаг, сургуулийн онцлогийг харгалзан ээлжит хичээлийг 40 эсвэл 80 минутаар зохион байгуулж байна.

Ахлах ангийн сургалтын төлөвлөгөө: 

  • Заавал судлах болон сонгон судлах хичээлийн бий.
  • Тухайлбал ахлах ангид Монголын түүх, математик, англи хэл зэрэг 16 хичээлийг заавал судална. Заавал судлах гадаад хэлний хичээлд англи, орос хэлний аль нэгийг судалж болно.
  • Сонгон судлах хичээл тус бүрийг X ангид хоёр долоо хоногт гурван цагаар орно. XI ангид долоо хоногт хоёр цаг, XII ангид долоо хоногт таван цагаар тус тус судална. 

Бага, дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөөний дэлгэрэнгүйг доорх зургаас харах боломжтой. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар


Бусад мэдээ

Seo Ye-ji-ийн шинэ К-драмагийн дүрээр бид одоогоор юу мэдэх вэ?

Seo Ye-ji-ийн шинэ К-драмагийн дүрээр бид одоогоор юу мэдэх вэ?

Тэгвэл энэ онд шуугиан тарьсан киног үзэхийг санал болгож байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сар хүртэл хугацаанд халтиргаа гулгаанаас үүдэлтэй 4,945 хүн яаралтай тусламж авчээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сар хүртэл хугацаанд халтиргаа гулгаанаас үүдэлтэй 4,945 хүн яаралтай тусламж авчээ

2024 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.