“Монголд очно гэдэг өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдардаг ард түмэнтэй уулзана гэсэн үг. Монгол бол хязгааргүй уудам орон зай, цөөхөн боловч аугаа соёл иргэншилтэй ард түмэн мэт санагддаг. Ийм том, ийм өргөн уудам, ийм амар амгаланг ойлгох нь бидэнд хэрэгтэй гэж бодож байна. Энэ юу гэсэн үг болохыг ойлгох нь бидэнд тустай. Монголыг оюун ухаанаар биш, мэдрэхүйгээр ойлгох хэрэгтэй байх. Монгол орны энэ өргөн уудам, аугаа байдал ямар учиртайг ойлгохын тулд Бородины хөгжмийн хэсгээс сонсохыг би зөвлөмөөр байна” гэж тэр хэлсэн байна.